гэр үзэсгэлэнгийн танилцуулга үзэсгэлэнгийн чиглэл үзэсгэлэнгийн заавар хөрөнгө оруулалт ба хамтын ажиллагаа татаж авах төв  
  Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл:БНХАУ-ын Жилин муж Зүүн Хойт Азийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын үзэсгэлэн яармагийн вэб сайтад тавтай морилно уу!Үзэсгэлэн яармаг эхлэх хугацаа: 2008 оны 9 дүгээр сарын 2-6 өдрүүдэд
Байршил: БНХАУ-ын Жилин муж Чан Чунь хот Олон улсын үзэсгэлэн яармагийн төв
2007 оны 9 сарын 2-6 өдрүүдэд
БНХАУ-ын Жилин муж “ Зүүн Хойт Азийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын гурав дахь удаагийн үзэсгэлэн яармаг”-т хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
News
БНХАУ-ын Зүүн Хойт Азийн Ху
БНХАУ-ын Зүүн Хойт Азийн Ху
БНХАУ-ын Зүүн Хойт Азийн Ху
БНХАУ-ын Зүүн Хойт Азийн Ху
БНХАУ-ын Зүүн Хойт Азийн Ху
БНХАУ-ын Зүүн Хойт Азийн Ху
 
БНХАУ- Жилин муж дахь Зүүн Хойд Азийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын дөрөв дэхь удаагийн үзэсгэлэн яармагт хүрэлцэн ирж оролцохыг урьж байна

  

БНХАУ- Жилин муж дахь Зүүн Хойд Азийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын үзэсгэлэн яармаг нь БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн зөвшөөрлөөр БНХАУ-ын Худалдааны Яам, Төрийн Зөвлөлийн Зүүн Хойд бүс нутгийн хуучин аж үйлдвэрийн бааз газрыг сэргээн хөгжүүлэх удирдах бүлгийн захиргаа, Жилин мужийн Ардын засгийн газар хамтран зохион байгуулаж буй олон улсын шинж бүхий цогц үзэсгэлэн яармаг билээ. Жилин муж нь БНХАУ-д цорын ганц Зүүн Хойд Азийн орнууд болох Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Япон улсуудтай хөрш зэргэлдээ оршдог ба мөн ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагтай хил залгадаг муж билээ. Бид ирж буй зочид төлөөлөгчиддөө зам тээвэр, дэд бүтэцийн боловсронгуй үйлчилгээ системийг нэвтрүүлж орчин үеийн дэвшлтэт тоног төхөөрөмж, аюулгүй байдлаар ханган хөрөнгө оруулах таатай орчиныг үүсгэн бий болгох болно.

Зүүн Хойд Азийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын үзэсгэлэн яармаг нь амжилттайгаар гурван ээлж зохион байгуулагдлаа. Гурав дахь удаагийн үзэсгэлэн яармагт оролцогч гадаад дотоодын засгийн газрын төлөөлөгчид 71, олон улсын үзэсгэлэнд группын хэлбэрээр оролцогчид 116, Зүүн хойд азийн 5 улс орон болон АНУ, Франц, Герман, Англи зэрэг дэлхийн 62 улс орон бүс нутгийн 7300 гаруй төлөөлөгчид, дэлхийн хүчирхэг 500 аж ахуйн нэгж байгууллагаас 81 ААН хүрэлцэн ирж оролцсон ба гадаад худалдааны хэлэлцээрийн дүн 410 сая америк долларт хүрч, гадаадын 12 улс орон бүс нутаг, дотоодын 18 муж хот болон улсын харьят ААН компани Жилин мужтай хөрөнгө оруулалтын 169 төсөлд гарын үсэг зурж хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 77,4 тэрбум юаньд хүрсэн байна. Зүүн Хойд Азийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын үзэсгэлэн яармаг нь Зүүн Хойд бүс нутгийн хуучин аж үйлдтжрийн бааз газрыг сэргээн хөгжүүлэх болон Зүүн Хойд бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөтгөхөд чухал байр суурь болж байгаа билээ.

Зүүн Хойд Азийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын дөрөв дэхь удаагийн үзэсгэлэн яармаг нь 2008 оны 9 дүгээр сарын 2-6 ны өдрүүдэд Чан Чунь хотын олон улсын үзэсгэлэн яармагийн төвд зохион байгуулагдах ба энэ удаагийн үзэсгэлэн яармаг нь бараа бүтээгдэхүүний худалдаа, хөрөнгө оруулалт хамтын ажиллагаа, олон улсын чуулга хурал, соёлын харилцаа солилцоо гэсэн үндсэн дөрвөн гол хэсгээс бүрдэж буй юм.

Бараа бүтээгдэхүүний худалдаа талаар: Үйлдвэрлэлийн төрлөөр үзэсгэлэнгийн талбайг тохижуулна. Үүнд авто машин болон авто машины тоног төхөөрөмж, цахилгаан бараа бүтээгдэхүүн, эм эмнэлэгийн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн(газар тариалангийн бүтээгдэхүүн)гэсэн дөрвөн тусгай хэсэгээс бүрдэх ба Зүүн Хойд Азийн улс орнууд болон муж хотуудын шилдэг, брэнд, онцлог бараа бүтээгдэхүүнийг үзүүлэхэд голллон чиглэх болно. Гадаад дотоодын брэнд худалдаалагчид хооронд худалдаа хамтын ажиллагааны зөвшилчөл, бараа бүтээгдэхүүний харилцан солилцоо зэрэг худалдааны үйл ажиллагаа нь БНХАУ-Зүүн Хойд Азийн улс орнууд хооронд түүнчлэн дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдааны тавцанг бий болгоход тус болох юм.

Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны талаар: Зүүн Хойд Азийн улс орнуудын улсын хэмжээний “явж гарах, урьж авчирах” төсөлийн танилцуулах үйл ажиллагаа, улсын үйлдвэрлэлийн талаарх хууль тогтоол болон хөрөнгө оруулалтын орчингийн холбогдох мэдээлэл тараах, улс дамнасан хамтын ажиллагааны төсөлийн гарын үсэг зурах ёслол зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм. Гадаад дотоодын хөрөнгө оруулагч ААН байгууллагууд, хөрөнгө оруулагч хувь хүмүүсийг урин оролцуулж Зүүн Хойд Азийн улс орнууд болон дотоодын мужуудыг (дүүрэг, хот) хөрөнгө оруулалтын төсөл танилцуулах, хөрөнгө оруулагчийн мэдээлэл түгээх, хөрөнгө оруулалтын орчин ба хууль тогтоомжийг танилцуулах, төрөл бүрийн хэлбэрийн харилцан уулзалт зэрэг арга хэмжээг зохон байгуулж хөрөнгө оруулалт хамтын ажиллагааг улам бүр өргөтгөх юм. Тус бүс нь үйлдвэрлэлийн төрлөөр тусгай уулзалт зохион байгуулж Зүүн Хойд бүс нутгийн хуучин аж үйлдвэрийн бааз газарт хөрөнгө оруулах төсөл, хууль эрх зүйн орчингийн талаарх мэдээлэлийг дэлгэн үзүүлж үзэсгэлэнд оролцогчидад хамтын ажиллагааны нээлттэй өргөн цар хүрээг олгож буй билээ. Энэхүү удаагийн Зүүн Хойд Азийн Худалдаа, Хөрөнгө оруулалтын үзэсгэлэн яармаг нь олон улсын ба улсын хэмжээний хөрөнгө оруулалтын бүхий л талыг хамарсан танилцуулах хурал зохион байгуулж буй нь дотоод гадаадын хөрөнгө оруулалгчидад нээлттэй чөлөөт ,тэнцвэрт тавцанг бий болгож бусад улс орон ба дотоодын муж(дүүрэг, хот)-үүд энэхүү хоёр тавцан дээр үйл ажиллагаагаа явуулж харилцан хамтран ажиллаж түншлэл хайхад зориулагдсан болно.

Олон Улсын хурал чуулганы талаар: Зүүн Хойд Азийн эдийн засаг худалдаа хамтын ажиллагааны сайд нарын хэмжээний синфозим хурал зохион байгуулж буй нь Зүүн Хойд Азийн бүс нутгийн эдийн засаг хамтын ажиллагааны ерөнхий хүрээг бий болгож хэтэд тус хүрээ урт хугацааны үр дүн бүхий  тогтоолцоог байгуулахад оршиж байгаа юм. Дөрөв дэхь удаагийн Зүүн Хойд Азийн эдийн засаг хамтын ажиллагааны чуулга хурал зохион байгуулсанаар Зүүн Хойд Азийн улс орнуудын муж, аймаг,аралын холбогдох дарга сайдыг урин оролцуулж Түмэн мөрний бүс нутгийг хөгжүүлэх зэрэг тусгай сэдвээр харицлан санал асуулга зөвшилцөл явуулах билээ. Тус хурал нь Зүүн Хойд Азийн эдийн засаг, хамтын ажиллагааг улам гүн, өргөн цар хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэж хамтдаа хөгжил цэцэглэл дүүрэн найрсаг Зүүн Хойд Азийг бий болгоход чиглсэн болно. Тус хурлын үеээр Зүүн Хойд Азийн 5 улс орны “ Бизнес Өдөрлөг” болон бусад олон улсын хэмжээний мэргэжилийн хурал, үйл ажиллагааг зохион байгуулах болно.

Соёлын харилцаа солилцооны талаар: “Зүүн Хойд Азид уулзах” соёлын арга хэмжээ үргэлжлүүлэн зохион байгуулах ба соёлын төрөл бүрийн арга хэмжээгээр үзэсгэлэн яармагийн нэр хүнд, нөлөөг дээшлүүлж Зүүн Хойд Азийн Худалдаа Хөрнөгө Оруулалтын үзэсгэлэн яармагийн брэнд бий болгоход оршино.

Зүүн Хойд Азийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын дөрөв дэхь удаагийн үзэсгэлэн яармагийн цар хүрээ: дотоод гадаадын үзэсгэлэн яармагт оролцогчидын тоо 50 мянга байх ба үүнээс үзэсгэлэн гаргач худалдаа бизнесийнхэн 20 мянга, гадаадын бизнес эрхлэгчидийн тоо 10 мянга байх юм. Тус үзэсгэлэн яармагийн үеээр БНХАУ-ын дээд хэмжээний дарга сайд хүрэлцэн ирж оролцож, дотоод гадаадын хэвлэл мэдээлэлийнхэн үзэсгэлэн яармагийн талаар мэдээлэл хийж олон арвин хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид үзэсгэлэн яармагт ирж оролцох билээ. Мөн бид нэр хүнд бүхий ААН компани, голлох хөрөнгө оруулагчидийн төлөөлөгчидийг урин оролцуулахаас гадна дэлхийн хүчирхэг 500 ААН (СЕО) байгууллагуудад хүрэлцэн ирж оролцох урилга явуулж ургац бүтээл арвин алтан шаргал намрын есдүгээр сард “хойд бүсийн хаврын хот” болох Чан Чунь хотноо Зүүн Хойд Азийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын дөрөв дэхь удаагийн үзэсгэлэн яармагийг зохион байгуулж хамтын ажиллагаа худалдааны боломжийг нээн хамтран хөгжицгөөе!

 
Secretariat of Executive Committee, China Jilin·Northeast Asia Investment and Trade Expo
Address: 51 Songjiang Road, Changchun, China Zip code: 130051
Tel: +86-431-82769995 82768200 82728212 82718210
Fax: +86-431-82718210 E-mail: cnaitfs@yahoo.com.cn